ТӨСӨВ 2021 | Улаанбаатарт нэг км зам барих зардлыг 1.4 тэрбум, Баруун-Урт суманд 695 сая төгрөг байхаар тусгажээ

2020 оны 11 сарын 09

Zindaa.mn 2021 онд Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, төсөл арга хэмжээ, барилга байгууламжуудын мэдээллийг төсвийн төслөөс түүвэрлэн хүргэж байгаа билээ. (Төсөв - 2021)

Ирэх онд Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад төсвийн хөрөнгөөр шинээр баригдах авто замын санхүүжилтэд 46 тэрбум 705 сая төгрөг тусгажээ. Үүнээс 2021 онд 13 тэрбум  176 сая төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан байна.

Тухайн авто замыг барих ажиллах хүчний зардал зэрэг бусад зардлууд төсвийн төсөлд тусгасан үнэд шингэж тооцогдох ёстой. Түүнчлэн төсвийн төсөлд тусгасан авто замуудын санхүүжилтийн мэдээллийг харахад 1 км авто замд ногдох санхүүжилт дараах байдлаар ялгаатай байна.

Тухайлбал, Гачууртын автозамын төгсгөлөөс зүүн тийш үргэлжлэх 4.7 км авто замын нийт өртөг 5,829.5 сая төгрөг буюу 1 км зам барихад ногдох зардал нь 1,240,319 төгрөг байхаар тусгажээ.

Харин Сүхбаатар аймгийн  Баруун-Урт суманд баригдах хэсэгчилсэн 3.03 км замын нийт өртөг   2,888.0 сая төгрөг буюу 1 км замд ногдох  зардал нь 953,135,313 төгрөг байна.

Гэтэл тус сумын 5 дугаар тойрогт баригдах  5.65 км авто замын нийт санхүүжилт 3,931.2 сая төгрөг буюу 1 км авто замд ногдох зардал нь 695,787,610 төгрөг болж буй юм. 

Нэг аймгийн нэг суманд баригдах 1 км  автозамын зардлын зөрүү 257,347,703 төгрөг байх юм.

Тэгвэл Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Нарангийн 17 дугаар гудамжнаас 4 дүгээр хорооны Туулын 3 дугаар гудамж хүртэлх 1 км авто замыг барих зардлыг 1,409.7 сая төгрөг байхаар тусгажээ.


ИРЭХ ОНД ШИНЭЭР БАРИГДАЖ ЭХЛЭХЭЭР ТУСГАСАН АВТО ЗАМУУД

 

Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, 2 дахь үе шат (Дархан-Уул, Дархан сум, 6, 7 дугаар баг)
 

  • 2021 онд эхлүүлж, 2022 онд дуусгана.  Нийт өртөг 2,143.5 сая төгрөг. Ирэх онд  1,000.0 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
     

Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, 3.1 км (Баян-Өлгий, Өлгий сум)
 

  • 2021 онд эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг  2,800.0  сая. Ирэх онд санхүүжүүлэх дүн 1,000.0 сая төгрөг.
     

Баруун-Урт сумын 5 дугаар тойргийн авто зам, 5.65 км (Сүхбаатар, Баруун-Урт сум)
 

  •  2021 онд эхлүүлж,  2023 онд барьж дуусгана. Нийт өртөг  3,931.2 сая төгрөг. Ирэх онд  1,500.0 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
     

Баруун-Урт хотын 1 дүгээр баг, цэргийн анги, ахмадын амралт, сувилал орчмын хэсэгчилсэн авто зам, 3.03 км (Сүхбаатар, Баруун-Урт сум)
 

  • 2021 онд эхэлж,  2022 онд дуусгана. Нийт өртөг  2,888.0 сая, ирэх онд  1,000.0 төгрөгөөр санхүүжүүлнэ.
     

Гачууртын автозамын төгсгөлөөс зүүн тийш үргэлжлэх авто зам, 4.7 км (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо)
 

  • 2021 онд эхлүүлж,  2022 онд дуусгана. Нийт өртөг  5,829.5 сая төгрөг. Ирэх онд 1,829.5 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
     

Гэр хорооллын дундах авто замын дэд бүтцийг сайжруулах, шинэчлэх (Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг)
 

  • 2021 онд эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 3,000.0 сая төгрөг. Ирэх онд  1,000.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
     

Засаг даргын Тамгын газрын урдаас 34 дүгээр байр хүртэлх авто зогсоол (Улаанбаатар, Налайх дүүрэг)
 

  • 2021 онд эхэлж, дуусгана. Нийт өртөг 287 сая төгрөг.
     

Зуунмод сумын төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн авто зам (Төв, Зуунмод сум)
 

  •  2021 онд эхэлж, 2022 онд дуусна. Нийт өртөг  8,161.7 сая төгрөг. Ирэх онд  1,000.0 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
     

Нарангийн 17 дугаар гудамжнаас 4 дүгээр хорооны Туулын 3 дугаар гудамж хүртэлх авто зам, 1 км (Улаанбаатар, Налайх дүүрэг, 3 дугаар хороо)
 

  • 2021 онд эхэлж, дуусгана. Нийт өртөг 1,409.7 сая төгрөг.
     

Сумын төвийн авто зам, 7 км (Архангай, Өндөр-Улаан сум)
 

  •  2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг  6,300.0 сая төгрөг. Үүнээс ирэх оны төсөвт  300.0 сая төгрөг тусгана.
     

Төв замаас Буянт-Ухаа-2 хорооллын 1036 дугаар байр хүртэлх авто зам, 360 у/м (Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо)
 

  •  2021 онд эхэлж,  2022 онд дуусгана. Нийт санхүүжилт  305.0 сая төгрөг. Ирэх оны төсөвт 200.0 сая төгрөг тусгана.
     

Хялганат-Хангал чиглэлийн эхлэлийн хатуу хучилттай авто зам, 10 км (Булган, Хангал сум, Хялгант тосгон)
 

  •  2021 онд эхэлж  2022 онд дуусгана. Нийт өртөг 5,000.0  сая төгрөг. Ирэх оны төсөвт 1,000.0 сая төгрөг тусгана.
     

Цэнхэрийн халуун рашаан орох сайжруулсан шороон зам (Архангай, Цэнхэр сум)
 

  • 2021 онд эхэлж, дуусгана. Нийт өртөг 150 сая төгрөг.


Хороодын дундах хайрган авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороо)
 

  • 2021 онд эхэлж,  2022 онд дуусгана. Нийт өртөг  4,500.0 сая төгрөг. Ирэх онд 1,500.0 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мунхаг байнаа(202.179.25.144) 2020 оны 11 сарын 09

Ямар ч ойлгомжгүй хоорондоо үнийн зөрүү ихтэй нэгдсэн стандартгүй татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх төсөл ч юм шиг үгүй ч юм шиг ийм зүйлийг хөрөнгө мөнгө идэж ашиглах хулгай дээрмийн санаатай үйлдэл гэж үзвэл зохино.

0  |  0
Зочин (66.181.161.73) 2020 оны 11 сарын 09

1 км авто замын төсөвт өртгийг уртад хариуцуулан тооцоолох нь буруу шүү. Инженерийн шугам сүлжээ, тээвэр,төлөвлөлтийн шийдэл зэргээс ихээхэн хамаарна. Тэгээд энэ батлагдсан гүйцэтгэлийн санхүүжилт бас арай биш ээ хэцүүхэн л харагдаж байна

0  |  0
Мундаг байна(192.82.68.124) 2020 оны 11 сарын 09

Монголчууд зам барилга бүтээн байгуулалтаа хийж чаддаг болжээ. Одоо нарийн технологийг нь хятадын гар харахгүй сурах л хэрэгтэй дээ

0  |  0
Top