Улсын хэмжээнд нийт экспорт арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 4.8 сая ам.долларт хүрч өмнөх оныхоос 1.5 сая ам.доллароор буурсан тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Экспортын дийлэнхийг эзэлдэг уул уурхайн түүхий эд тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспорт буурчээ.
Тухайлбал он гарснаас хойш арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 24.9 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оныхоос 8.4 мянган тонноор буюу 25.3 хувиар огцом буурсан байна.
Харин төмрийн хүдрийн экспорт 7.1 мянган тоннд хүрч өмнөх оныхоос 149.8 мянган тонноор, зэсийн баяжмалын экспорт 1.1 мянган тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 45.6 мянган тонноор тус тус буурчээ.
Нийт экспортын 38.4 хувийг чулуун нүүрс, 28.6 хувийг зэсийн баяжмал, 11.3 хувийг төмрийн хүдэр эзэлж буй аж.
Мэргэжилтнүүд үүнийг коронавирусээс шалтгаалсан нөхцөл байдал, түүнээс шалтгаалсан бодлого зэргээс болж байгааг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )