Цагаан ордон гаднын тэргүүнүүдийн илгээлтийг Байденд өгөхгүй байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарлаад буй Жозеф Байденд гаднын улс орнуудын төр, засгийн тэргүүнээс ирүүлсэн илгээлтийг өгөхгүй байна CNN агентлаг Төрийн департамент дахь эх сурвалж дурдан мэдээлжээ. Байденд хаягласан баярын захидлууд Төрийн департаментад хадгалагдаж байгаа бөгөөд Трампын засаг захиргаа эдгээрийг эзэнд нь өгөхийг зөвшөөрөхгүй байгаа гэнэ.

Байдены баг гаднын улс орнуудтай бие даан харилцаж байгаа ба Төрийн департаментаас ложистикийн болон орчуулгын дэмжлэг үзүүлээгүй байна. Гаднын улс орны төр, засгийн тэргүүнүүд Байдены штабт баярын захидал илгээхийн тулд Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед ажиллаж байсан дипломатуудад хандахаас аргагүйд хүрчээ.

Үүнээс өмнө “The Washington Post” сонин Трампын засаг захиргаа албан байгууллагуудад Жо Байденд эрх мэдэл шилжүүлэх багтай одоогоор хамтран ажиллахгүй байхыг үүрэгдсэн гэж мэдээлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
James(202.9.40.178) 2020 оны 11 сарын 13

AНУ 1л төр засагтай ш дээ. Албан ёсны дүн гараагүй бн. Энэ зөнөсөн өвгөн хар авгай 2 арай л бн shit. Болоогүй хөөе. 1caрын 6 нд эцсийн дүнг нь зарлаж албажуулна 20нд тангарагаа өргөөд жинхэнээсээ АНУ ын ерөнхийлөгч болно. Баярласан хэрээ яаадаг гэдэг билээ. Ёстой зөнөж байгаагаа өөрөө зарлаад байхийм даа зайлуул.

0  |  0
Сэм(202.21.108.52) 2020 оны 11 сарын 12

cnn хуурамч мэдээ түгээгч шүү дээ. Манайд аль намын талыг барьсан сайт, тв яг ингэж давсалж мэдээлдэг шиг л байхгүй юу даа. Гайхах зүйлгүй.

0  |  0
Top