Молдавын Ерөнхий сайд асан, сөрөг хүчний “Action and Solidarity Party” намын тэргүүн Майя Санду Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.
Санду 57,74% санал авсан бол одоогийн Ерөнхийлөгч Игорь Додон 42,26% санал авсан байна.
42 настай Майя Санду Молдав улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байгаа юм.
Харвардын их сургуулийг төгсөж, Дэлхийн банкны тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан.
Санду Европын холбоотой нягт хамтран ажиллах хүсэлтэй. Молдавыг Румынтэй нэгтгэх бодлогыг дэмждэг. ОХУ-ын эсрэг үзэлтэй гэж тооцогддог.
Түүний хувийн амьдралын талаар мэдээлэл хомс. Нөхөргүй. Англи, румын, орос, испани хэлтэй.
Сэтгэгдэл ( 3 )
гадныхны гар хөл, бэлдсэн тавиулууд
Би суучья аа нөхөргүй юм бн
иймюмнууд гадны гар хөл байдаг. Манайд ч тэгсэн