Амьдрал, амжилтын талаар дэлхийн баячуудын хэлсэн эшлэлүүд

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

“Тэнгэрээс алтан бороо ороход чиний гарт хуруувч биш том хувин байх ёстой”

Тэд хэзээ ч хоосон юм ярьдаггүй.

Жефф Безос, Amazon

“Хэрэв танд тууштай зан байхгүй бол та шинэ туршилтаас тэр дороо татгалзана. Харин танд уян хатан чанар байхгүй бол хадан ханыг тойрч гарах арга олох биш тэр ханаа мөргөөд л зогсоод байна”

“Шүүмжлэл сонсохыг хүсэхгүй байгаа бол шинэ юм бүү хий”

Билл Гейтс, Microsoft

“Ажил чинь танд таалагдахгүй байгаа бол өөрийн бизнесээ эхлүүл. Би машины гаражинд ажлаа эхлүүлж байлаа. Цагаа өөртөө сонирхолтой зүйлд л зар”

“Би ойрын амархан ашгийн төлөө хөөцөлдөлгүй, ирээдүйтэй зүйлд анхаарлаа хандуулж чаддагийнхаа ачаар бизнест амжилт олсон”

Уоррен Баффет, Berkshire Hathaway

“Сайн ажил хайхаа үргэлж хойш нь тавьж, таалагддаггүй ажилдаа л байгаад байх нь тэтгэвэрт гарсан хойноо л секс хийнэ гэж байгаатай ижил”

“Хүнд аз тун ховор тохиолддог ч чи аз тавилантай учрахдаа хэзээ ч бэлэн байх хэрэгтэй. Тэнгэрээс алтан бороо ороход чиний гарт хуруувч биш том хувин байх ёстой”

Бернард Арно, LVMH

“Миний хувьд мөнгө хэзээ ч зорилго минь байгаагүй. Хамгийн дээд хэмжээнд төгс зүйл хийж бүтээхийн төлөө л зүтгэсэн”

Марк Цукерберг, Facebook

“Ямар нэг чухал зүйл бүтээхийн төлөө төвлөрөх нь бизнесийн хамгийн гол зүйл. Би өөрөө хэрэглэж, ашиглаж үзмээр байгаа зүйлээ хийхийн тулд л ажилласан”

“Facebook-ийг компани болгох гэж байгуулаагүй. Би дэлхий ертөнцийг илүү нээлттэй, харилцан холбоотой болгох нийгмийн үүргээ биелүүлэх гэж фэйсбүүкийг бүтээсэн”

Амансио Ортега

“Мөнгө олохын тулд л бизнес эрхлэх нь цагийг хоосон өнгөрөөж байна гэсэн үг. Хэрэв чи бидэн шиг хөрөнгөтэй бол чамд мөнгө илүү хэрэггүй гэдэг нь тодорхой. Миний хувьд мөнгө бол ганц л утгатай. Мөнгө зорилгодоо хүрэхэд хэрэгтэй. Хэрэв чи амжилттай яваа бол хэн нэгэнд тусалж, амьдралыг нь аз жаргалтай болго”

Карлос Слим Хелу, telecom

“Хариуцлага болон харилцан буулт хийх нь амжилттай бизнесийн үндэс юм”

“Ихэнх хүмүүс үр хүүхдийнхээ төлөө дэлхийг өөрчлөн сайжруулах гэж хүсдэг. Харин би дэлхий дахинд үйлчлүүлэхийн төлөө үр хүүхдээ өөрчлөн сайжруулахыг хүсдэг”

Чарльз Кох, Koch Industries

“Аав минь надад сурч болох бүх юмыг боломж байвал сураад бай, яагаад гэвэл хэзээ нэгэн цагт чамд хэрэг болно гэж зөвлөдөг байлаа”

Ларри Эллисон, software

“Хамгийн үр бүтээлтэй хүмүүсийг амжилт олох хүслээс нь илүү ялагдлаас айх айдас нь хөглөж өгдөг”

“Би олон нийтийн үзэл бодлыг үл ойшоож, шинжээч эрдэмтдийн дүгнэлтийг тоолгүй, алдартай томчуудын өмнө айж чичирдэггүй байсан болохоор амжилт олсон”

Майкл Блумберг, Bloomberg LP

“Шинэхэн мэргэжилтнүүд орж чадаж л байвал ямар ч том, сайн компанид орчих хэрэгтэй. Дараа нь тэдний хийж чаддаггүй юмыг дотор нь чимээгүйхэн сураад сууж байх нь тэдний гол үүрэг”

“Аз жаргал гэдэг бол бусад хүний хувьд боломжгүй зүйлийг хийхээр шийдээд, яаж хийхээ бодон, цээж дүүрэн амьсгалахыг хэлнэ”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top