Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь хэвлэл мэдээлэл болоод иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байгаа талаар хэвэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод хамтран Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон бусад холбогдох албаныханд өнөөдөр шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Хууль зүй тодоод хэргийн яам Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлаад төслөө санал авах зорилгоор Хуульзүйн яамны албан ёсны сайт дээр төслийг гурав хоногийн өмнө байрлуулсан.
Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд юу худал мэдээлэл тараах гэдэг Эрүүгийн хуулийн 13.14 заалт, бидний хамгийн эмзэг ханддаг энэ заалтыг нэмж, дэлгэрүүлж, ял шийтгэлийн хэмжээг нэмж оруулсан заалтыг Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгачихсан байгаа юм.
Иргэдийн мэдээлэл хайх, хүлээж авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх эрх, хүн үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй байх гэсэн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийн баталгаа болж ажилладаг салбарын хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. Гэтэл биднийг одоо Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах нь Эрүүгийн хуулиар шийтгэлтэй шүү гэдэг сануулга, заалт байсаар байтал дахиж энэ заалтыг дэлгэрүүлж чангалж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, ялыг нь улам чангаруулах хуулийн заалт оруулж ирж байгааг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс эсэргүүцэж байна.
МСНЭ бол сэтгүүл зүйн салбарын эрх ашгийг хамгаалах, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах дүрэмтэй байгууллага. Энэ хүрээнд бид нийт сэтгүүлчдээ, манай 4500 гишүүн, манай салбарт ажилладаг мэргэжлийн холбоод буюу Телевизүүдийн холбоо, Өдөр тутмын сонины холбоо, Монголын Үндэсний сайтын нэгдсэн холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Хэвлэлийн зөвлөл гэсэн олон төрийн бус байгууллага байдаг. Энэ бүх байгууллага Эвлэлийн гаргасан мэдэгдэл, байр суурьтай санал нэгдэж байна гэдгээ илэрхийлж бид хамтарсан ажлын хэсэг зохион байгуулах хурлыг сая хийлээ.
Энэ хуульд яагаад зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш вэ гэхээр нэмэлт өөрчлөлтийн төслөөс харахад нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үзэл бодол, байр суурь, баримт, түүнийг шэйрлэж түгээсэн тохиолдол ч бас шийтгэлтэй байхаар байгаа юм.
Гэхдээ нэг болзол байгаа нь элт худал мэдээлэл тарааж, түгээсэн бол гэж байгаа юм. Эл худал мэдээлэл гэдэг нь бүр айдастай. Тэр худал мэдээлэл болохыг нь хэн, хэзээ, ямар шалгуураар тогтоосон нь мэдэгдэхгүй элт худал гэдэг халхавчин доор биднийг ийм хүнд шийтгэлтэй, тав хүртэлх жилээр хорих ялтай эрүүгийн хуулийн заалтаар цагдаа, шүүх дээр дуудаад явчихвал яах вэ? Бид хэлэх үг бүрээ хянах, бидэнд олдсон баримт бол үнэн нь өнөөдөр тогтоогдохгүй байж болдог. Гэтэл түүний үнэн нь шүүхээс тогтоогдохоос өмнө элт худал байна гэдэг гомдлоор, ийм эрүүгийн зүйл ангиар хэрэг үүсгээд биднийг бариад, хориод, хэвлэл мэдээллийн захиралтай нь, эзэнтэй нь, сэтгүүлчтэй нь дуудаад ийм айдас, хүйдэс гэдэг шиг байдал руу орж болзошгүй байгаа юм.
Нэг аюултай юм нь сошиал сүлжээнд хүн бүр хувийн аккаунттай. Тэнд бид энэ их мэдээллийн үйлдвэрлэл дунд үзэл бодол, санал нийлсэн гэж үзсэн олон мэдээллийг түгээж, шэйрлэж байдаг. Энэ бүхэн эрүүгийн хуулийн зүйл заалт, сануулга дор явах нь ээ. Хэнийг ч хэлмэгдүүлж болзошгүй. Яагаад гэвэл худал гэдгийг хэн тогтоох юм бэ, элт худал гэхээрээ ямар хэмжээтэй худал нь вэ, жоохон худал, их худал гээд энэ бүхнийг хэн, яаж тогтоох вэ гээд хуулийн талаасаа ямар судалгаанд үндэслэж байгаа юм бэ, ямар учаас Эрүүгийн хуулийн зүйл заалтыг дахин дахин оруулж ирээд байдаг юм бэ гэдгийг бид асуух ёстой. Бид Хуул зүй, дотоод хэргийн яаманд, Хууль зүйн сайдад шаардлага хүргүүлсэн. Мөн тэр шаардлагыг ийм аюултай хууль хүний эрхэнд халдсан, хүний эрхийн хэм хэмжээг хязгаарлах гэсэн тэр хязгаарлалтын цар хүрээ нь мэргэжлийн биш, шинжлэх ухаанч үндэслэлтэй биш, тодорхой биш, ийм ерөнхий заалт оруулах хэрээрээ биднийг айдаст оруулж байна. Ийм хууль байж болохгүй. Тийм учраас одоо санаачлагчийн түвшинд энэ төсөл явж байгаа дээр нь энэ зүйл заалтыг, энэ хуулийг өргөн барихгүй байх арга хэмжээ авах ёстой гэдэг шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд Х.Нямбаатар сайдын нэр дээр өглөө.
Мөн тэр шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаярын нэр дээр явуулсан.
Өнөөдөр ажлын сүүлийн өдөр, ажлын цаг дуусч байна. Бид энэ шаардлагынхаа хариултыг нэхэх ёстой. Сануулах ёстой. Зөвчлийн хууль байсныг та нар мэдэж байгаа. Худал мэдээлэл тараасан заалт.
Гэтэл жилийн өмнө Эрүүгийн хуульд заалт болгож оруулсан. Дахиад жилийн дараа энэ хуулийн заалтаа чангаруулах гээд байгаа нь ер нь ямар учиртай юм бэ, яагаад дахин дахин ингэж хандаж байгаа юм бэ гэдгийг бид асууж, сануулж байх ёстой. Тийм учраас Ордоны гадаа шаардлагыг өгсөн. Төрийн өндөр албан тушаалтан, эрх бүхий хүмүүсийг энэ асуултаа бид дахин сануулж байна.
Гурван сая иргэний асуудал, иргэн хүн бүр Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх, үгээ хэлэх асуудал байгаа юм.
Сэтгүүлчдийн хувьд худал мэдээлэл, худал баримт, болоогүй үйл явдал, бүүр байхгүй баримтыг зохиогоод хүн гүтгээд мэдээлдэг тохиолдол мэргэжлийн редакциудад харьцангуй бага байдаг. Монголд төдийгүй дэлхийн олон улсад хуурамч мэдээлэл энэ эрин зуунд байгаа. Мэргэжлийн редакциудад бага байдаг. Тэгтэл бүгдийг нь хавтгайруулаад хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр түгээсэн, илэрхийлсэн байр сууриар хүнийг эрүүгийн хууль руу оруулж байгаа нь буруу юм.
Яамнаас Хуулийн бодлогын хэлтсийн дарга ирж, шаардлагыг хүлээж авлаа, бид шаардлагын асуудлыг судална, нэгдэхээс уулзана гэдэг хариултыг өгсөн." гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ нямбаатар гуай ер нь их онцгүй хүн. Зөрчлийн хуулийг санаачилж монголчуудыг тэр чигээр нь торгож баыгаа хүн дээ
Сэтгуулчдийг дэмжиж байна Нямбаатар Хурэлсух нарын энэ хуулийн концепц бол дарангуйлал тогтоох гэсэн эхний алхам гэж харж байна Зарим сэтгуулч хунийг захиалгаар гутгэдэг сэтгэл хоорлоор худал зуйл бичдэг нь унэн Гэвч тэр бол зугээр л уг яриа Уг яриаг бас уг яриагаар л буюу шуухээр ч биш Сэтгуулчдийн ес зуйн байгууллагынх нь шаардлагаар уучлал гуйлгах байдлаар шийдвэрлэх естой