ЦАГ АГААР: Улаанбаатарт цас орж, явган шуурга шуурна

2020 оны 12 сарын 27

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.  

 

2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны 1 дүгээр сарын 1-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 30, 31-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Авто(202.179.24.102) 2020 оны 12 сарын 27

Тээврийн хэрэгслэл жолоодох нь хувь хүнээс маш их хариуцлага шаарддаг. Учир нь хүний амьтай шууд холбогддог. Хурдлах бол маш энгийн амархан үйлдэл байдаг бол хальтиргаа гулгаатай замд зөв жолоодох нь ур чадвар эв дүй, туршлага шаардана, бас хувь хүний ухамсрын түвшин нөлөөлнө.Халтиргаатай замд мөргөлдсөн, шүргэлцсэн нөхдүүдийг хараад тэднийг би голдог. Нэг л их хурдалсан, давхисан нөхдүүд минутын дараа байдалд орчихсон зогсож байх нь инээдтэй байдаг. Ухамсраа сайжруулж ур чадвараа дээшлүүлцгээ гэхүү дээ. Ха ха ха

0  |  0
Top