Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй арга хэмжээг шуурхай зохион байгуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнгийн хурлыг цахимаар хийлээ.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, шинжилгээ авах цэгүүдэд болон гудамж талбайд халдвар хамгааллын дэглэм сахиулах эргүүл хяналтын ажилд нийслэлийн Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 460 алба хаагч ажилласан байна.
Энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 23, эрэн хайх, аврах ажиллагааны 1, нийт 24 удаагийн дуудлагаар нийт 180 алба хаагч, 51 нэгж техник, хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, 260 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймэр, аврах ажиллагааны дуудлага 27,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )