Аврагчид шилдэг төрийн алба хаагчаар шалгарав

2021 оны 01 сарын 05

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Ц.Энхсайхан, аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Н.Батбаяр нар аймгийн “Шилдэг төрийн алба хаагч”-аар шалгарлаа.

Ахлах дэслэгч Ц.Энхсайхан нь Онцгой байдлын албанд 4 дэх жилдээ ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжих үндсэн ажлаа зохион байгуулахаас гадна өөрийн идэвх саанаачлагаар гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд инновацыг нэвтрүүлэх ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх үзүүлэн таниулах самбар, хэрэглэгдэхүүн болон гал унтраах авто машины камерыг санаачлан зохион бүтээсэн.  

Ахлах ахлагч Н.Батбаяр нь Онцгой байдлын албанд 14 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд гал түймрийн  33 удаагийн дуудлагаар  ажиллаж 178 цагийн үүрэг гүйцэтгэн, 42 хүний амь насыг авран хамгаалсан. Мөн сагсан бөмбөгийн спортын мастер цолыг 2018 онд хүртэж, 2020 онд “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.118.139) 2021 оны 01 сарын 05

ene 1 hoornd ni uralduulsan ursulduulsen alatsuulsan buchignuulsan hul tolgoigui zavaan yumaa bolimoor yumaa,zugeerel ajlaa hiij yavaashde,,zugeer orhi

0  |  0
Top