АНУ-ын Конгрессын 100 гаруй гишүүд нийслэл хотноо эмх замбараагүй байдал дэгдсэний дараа Ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжиж байна. Тэд Үндсэн хуулийн 25-дугаар нэмэлт, өөрчлөлтийг хэрэглэхийг уриалсан байна. Дэд Ерөнхийлөгч Майк Пенс энэхүү заалтыг хэрэглэхийн эсрэг байр суурьтай байна гэж “New York Times” сонин мэдээлжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Ненси Пелоси энэхүү заалтын дагуу Ерөнхийлөгч Доналд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлыг гаргаж тавина гэж мөн мэдэгдэж байсан билээ. Нэмэлт өөрчлөлтийн дагуу хэрэв дэд ерөнхийлөгч Майк Пенс болон Трампын танхимын ихэнх гишүүд түүнийг албан тушаал хаших чадваргүй гэж үзвэл Пенс автоматаар ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болж, асуудал Конгресст шилжих юм.
-Доналд Трампын Цагаан ордонд дахь хүрээ хумигдаж байна гэж Ройтерс агентлаг онцолжээ. Капитолыг эзэлсний дараа түүний зөвлөхүүд ээлж дараалан ажлаа өгч байна.
-12 цаг хаагдсан твиттер хаяг нь нээгдсэн даруйд хийсэн анхны мэдэгдэлдээ Доналд Трамп Вашингтонд үймээн дэгдээсэн этгээдүүд хууль зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээнэ гэж мэдэгджээ. Тэрбээр мөн ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден эрх мэдлээ шилжүүлэх үйл явцад анхаарлаа төвлөрүүлэх болно гэж онцолсон байна.
-Марк Цукерберг Доналд Трамп “Facebook” компанийн үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх нь эрсдэлтэй гэж үзэн түүний Facebook, Instagram хаягийг Жо Байдены тангараг өргөх ёслол хүртэл царцаахаар болсон тухай мэдээлжээ.
-Капитолын эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан дөрвөн хүний нэр бүхий гэрэл зургийг Капитолий ордны эсрэг талд байрлуулсан байна.
-Тус ордныг тойруулсан төмөр хашааг бетон блокоор бэхжүүлж эхэлжээ.
-Сонгогчдын 60 гаруй хувь Капитолын ордныг эзлэхэд хүргэсэн үйл явдлын төлөө Доналд Трамп хариуцлага үүрэх ёстой гэж үзэж буйг “Morning Consult” компанийн явуулсан судалгаа харуулжээ.
-Вашингтон дахь эмх замбараагүй байдал, Капитолыг эзэлсэнтэй холбоотой 40 эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж холбооны прокурорын үүрэг гүйцэтгэгч Майк Шервин мэдэгджээ. Үүн дээр нэмж 15 хэрэг үүсгэж болзошгүй байна.
-Жо Байденыг тангараг өргөх үеэр Капитолыг тойруулан хашаа босгож, аюулгүй байдлыг Үндэсний гвардийн 6200 алба хаагч хангах болно гэж Вашингтон хотын захирагч Мюриэл Баузер мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 2 )
KEEP AMERICA GREAT
They are like some mongolian people.