Ким Жон Ун: АНУ бидний гол дайсан

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ нь БНАСАУ-ын гол дайсан гэж нэрлэсэн тухай БНСУ-ын Ёнхап агентлаг мэдээлжээ.

Ким Жон Уны хэлснээр, Пёньяны талаар баримталж буй Вашингтоны бодлого АНУ-ын удирдах албан тушаалыг хашиж буй хүмүүсээс үл шалтгаалан өөрчлөгдөхгүй бөгөөд хоёр улсын харилцааг сайжруулах зам нь Вашингтон дайсагнасан бодлогоос татгалзах явдал юм гэжээ.

Хойд Солонгосын удирдагч Солонгосын Хөдөлмөрийн намын 8-р их хурал дээр тавьсан илтгэлдээ Хойд Солонгос цөмийн шинэ шумбагч онгоц барьж дууссан тухай мэдэгджээ.

Хойд Солонгосын Мэдээллийн төв агентлагийн (KCNA) мэдээлснээр, цөмийн зэвсгийн хэмжээ, жинг багасгахаас гадна Пёньяны гол зорилго бол цөмийн зэвсгийн стратеги хүчин чадлыг нэмэгдүүлж, тусгалын тойргийг 15 мянган км болгох явдал юм гэж Ким Жон Ун мөн мэдэгджээ. Түүний хэлснээр, цэргийн шинжлэх ухааны өмнө тавигдсан гол зорилго нь Ардын армийг хүчтэй, орчин үеийн болгох үүднээс цэргийн технологийг хөгжүүлж, тэргүүний зэвсэглэл, техникийг бүтээх явдал юм гэжээ.

Ким Жон Ун мөн БНХАУ, ОХУ-тай хоёр талын харилцааг бэхжүүлэн, хөгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Тэрбээр эрин үеийн шаардлага нэг хувь заяагаар холбогдож, нийтийн аюулын эсрэг тэмцэлд нэгдсэн БНХАУ, БНАСАУ-ын хоёр ард түмэн, хоёр намын ах дүүгийн найрамдал, нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардаж байна гээд Хойд Солонгос ОХУ-тай харилцах харилцаандаа шинэ дэвшилд хүрэхийг эрмэлзэж байна гэв.

Солонгосын Хөдөлмөрийн намын ээлжит их хурал энэ сарын 5-нд эхэлсэн билээ. Өмнөх их хурал 2016 онд болсон бөгөөд хурлын үйл ажиллагаа дөрвөн хоног үргэлжилж байв.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.158) 2021 оны 01 сарын 11

Эрхийн тэнэг хүүхэд шиг зан гаргах юмаа. Кк кк

1  |  0
гэрэл(202.131.245.154) 2021 оны 01 сарын 11

Эх орон ард түмэнээ хэнээсч илүү хамгаалж байгаа удирдагч шүү,Тэгэхгүй бол Америк тэргүүтэй колончлогчид амьдралыг нь там болгон шүү.Энэ сөрөг зүйл бичиж байгаа хүмүүс коммунизмд амьдарч үзсэн юмуу.Коммунизм чинь одоо бидний амвдарч байгаа нийгэмээс сайхан нийгэм шүү.

0  |  1
Duusch eee um(66.181.161.17) 2021 оны 01 сарын 10

AMERICA duuschee um

0  |  0
K(67.161.146.209) 2021 оны 01 сарын 11

Hoorhii hoolgui bolj tgd delhii niitiin anhaaraliig tatah dahin neg jujuglelt

0  |  1
Хүн(202.179.26.164) 2021 оны 01 сарын 11

Хүн төрөлхтөнд гай болсон тахлын эсрэг улс орнууд вакцин үйлдвэрлэж байхад энэ коммунист цөмийн зэвсэг үйлдвэрлэж байдаг. Коммунистууд ийм л хүмүүс шүү монголчууд аа.

3  |  1
K(67.161.146.209) 2021 оны 01 сарын 11

Hoid Solongos dahiad hoolgui boljee.., Ingeed ireheeree l hudlaa hudlaa medegdel hiij USA g shantaachilj hoolnii mongo avaad heseg chimeegui boloh geed lol..., Delhii dayar Corona tai bhad ene teneg hoid solongosiig hen toohov\n\n\n\n\n\n\n

2  |  0
Medlegt dusal nemer(202.126.89.16) 2021 оны 01 сарын 11

Chadaltai udirdagch!

0  |  2
mongol(66.181.161.11) 2021 оны 01 сарын 11

ene balai gahaig ustgah heregtei

3  |  2
zochin(192.82.70.250) 2021 оны 01 сарын 11

bolioch de bandgar jaalaa

2  |  2
Top