Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 11 аймгийн 19 суманд нийт 197 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний 88 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 55 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 47 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )