БНСУ-ын “Онпүүм” ХХК-аас 50 сая төгрөгийн үнэ бүхий хандив илгээлээ

2021 оны 01 сарын 20

БНСУ-ын “Онпүүм” ХХК-аас 50 сая төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг амны хаалт илгээснийг Монгол дахь төлөөлөгч Б.Батцэцэг өнөөдөр /2021.01.20/ Улсын Онцгой комисст гардуулан өглөө.

Тус компани нь зарлан мэдээллийн систем, радио холбооны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Онцгой байдлын ерөнхий газарт 2012-2014 онд хэрэгжсэн “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онц(202.179.25.246) 2021 оны 01 сарын 21

Онцгой комисст биш жирийн иргэдэд ирүүлсэн шүү дээ. Яагаад УОК т гэж бялдуучилж байгаа юм уу Батцэцэгээ тайлбарла!!!

0  |  0
Top