Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22,31-нд БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна.
Тус нислэгт 2020 оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм.
Харин Улаанбаатараас Сөүлийн чиглэлд эсвэл Сөүлээр дамжин гуравдахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com вебсайт дахь нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )