Трамп хэдий хэмжээний тэтгэмж авах боломжтой вэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп жилийн 221400 ам.долларын тэтгэмж, үүнээс их хэмжээгээр үнэлэгдэх бусад нэмэлт хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой. Гэхдээ Сенат түүнд импичмент хийвэл энэ боломж түүнд олдохгүй. Учир нь АНУ-ын хуулиар тухайн ерөнхийлөгч импичментээр албан тушаалаас огцорсон бол ерөнхийлөгчийн тэтгэмж олгодоггүй. Трампын хувьд Сенат түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ч түүний бүрэн эрхийн хугацаа үүнээс өмнө дуусгавар болсон тул Сенат түүнд тэтгэмж олгох эсэх асуудлыг дахин хэлэлцэнэ гэж Умард Каролинагийн их сургуулийн хууль зүйн профессор Майкл Герхардт тайлбарлаж байна.

Үндэсний татвар төлөгчдийн холбооны сангийн судалгаа хариуцсан захирал Демиан Брэдигийн хэлснээр, ерөнхийлөгчийн тэтгэмжээс гадна Трамп аливаа аяллын зардал, албан тасалгааны түрээсийн төлбөр, ажилтнуудын цалин зэрэг нэг сая ам.долларын нэмэлт хөнгөлөлт эдлэх боломжтой. Тус сангийн мэдээллээр, 2000 оноос хойш өмнөх дөрвөн ерөнхийлөгчид нийт 56 сая ам.долларын тэтгэмж, тэтгэвэр авчээ. Хамгийн их зардал экс ерөнхийлөгчдийн ажлын байрны түрээсийн төлбөр эзэлдэг байна. Өнгөрсөн онд гэхэд Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нарын офисын түрээсний төлбөрт тус бүр 500 мянган ам.доллар зарцуулжээ. Харин Жимми Картерын офисын түрээсийн төлбөр 180 мянган ам.доллар байсан аж.

Гэхдээ Трамп эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эдлэхгүй аж. Учир нь хуулийн дагуу, төрийн албанд таван жил ажилласан байх шаардлага тавьдаг ба Трамп болон Жимми Картер нар энэ шаардлагыг хангадаггүй байна.

Гэвч Трампын хувьд ерөнхийлөгчийн тусгай тэтгэмж, тэтгэвэр тийм ч ач холбогдолтой бус гэж шинжээчид үзэж байна. Трамп бүрэн эрхийн хугацаандаа цалингаасаа татгалзаж байв. Тэрбээр жил бүр 400 мянган ам.долларын цалингаа засгийн газрын бусад агентлагт шилжүүлж байжээ.

Ерөнхийлөгчийн тэтгэмж, тэтгэврийн тухай хууль 1958 онд батлагдаж байжээ. Тухайн үед Харри Труман санхүүгийн асуудалтай тулгарч байсан түүхтэй.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.93.95) 2021 оны 01 сарын 24

Энэ зөнөг Байден ч дээ дэлхийг эзэгнэгч мөнгөний далд эздийн зарц жинхэнэ поп гэдэг үгний эзэн юм шүү дээ.Трамп нь хамаагүй илүү бодлоготой ерөнхийлөгч байсан.

0  |  0
Иргэд(66.181.182.188) 2021 оны 01 сарын 23

Дональд Трамп сайн ерөнхийлөгч байсан цалигийнхаа нилээдгүй хэсгийг улсынхаа санд өгч байв мөн үндэстнийхээ эрх ашгийг дээд зэргээр хамгаалсан гадаад талдаа дайн байлдаан хийгээгүйг улс орнуудыг хүндэтгэдэг манай улсад ерөнхийлөгчид сайн хандсан боловуу гэж бодсон.

0  |  0
ZOCHIN(110.146.163.219) 2021 оны 01 сарын 22

HUNII SETGEGDEL USTGAHIIN BOL UHSENEE HIIJ BICH GEDGIIN\n

0  |  0
ZOCHIN(110.146.163.219) 2021 оны 01 сарын 22

MEDEEJ CHI MINII SETGEGDELIIG USTGAJ CHADAJ BGAA YM CHINI HOJMOO MONGOL HUMUUS YAJ YG YAJ UHEJ SEHEHIIG ZAANA BIZDEE \nUMHII AVILGACHID UHEJ DALD OROOROI ZA YU\n

0  |  0
ZOCHIN(110.146.163.219) 2021 оны 01 сарын 22

TRAM BOL ERUNHIIDUU ENE DELHIIN UUR AMSGALIIG HET IH UURIINHUU TAALLAAR BLGAH GEED CHADSANGUIDEE. HUN GEDEG BODISADVA . HUNEES UL HAMAARCH ERTUNTCUD IRSEN L BOL TARHINIIHAA BAGTAAMJAAR AMID YVAH BICHIGDEEGUI HUULI UILCHILDEG N UNENSHUU.BUH YM ZUVHUN UURUUSUU L BOLDOG.JISHEE N YAH GEJ ELBEGDORJIIG ERUNHIILUGCHUUR SONGOSON YM.. UHER SHIG MUURUH GEJ UU...BID TEDNII SAIN SAIHAN AMDRALIIN H N TULUU DAHIAD 20 JIL MUURUH BOLNO.YG L UHER SHIGEE... TIIM L HUULIIG SAIHANBILEG MAL ELBEGIIN UGEND ORJ BATLUULAA BIZDEE....MINII IJIL UHERNUUDEE YDAHDAA AYTAIHAN\n\n.....

0  |  0
Top