Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Харин Монгол Улсын иргэд олноор байдаг БНСУ руу энэ сард хоёр удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.
Энэ дагуу өнөөдөр /2021.02.03/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр нийт 166 иргэн эх орондоо ирнэ. Үүний 18 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн-асран хамгаалагчийн хамт, 3 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 122 нь бусад шалтгаантай иргэн байна.
Энэ сард үйлдэх бусад нислэг:
02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Одоо нөгөө вакцинд ч дийлдэхгүй асар хурдтай тардаг Шинэ Коронаюирус энэ нэг баахан юмтай Монголд орж ирэх нь дээ_ новш юмаа
ХӨЛ ХОРИЖ ВИРҮҮСЭЭ ХУМИХГУЙГААР ШИЙДЭЖ ДЭЭ , ЭД НАР УГААСАА ХУМИЖ ЧАДАХГУЙ Л ДЭЭ