“Иргэдийн төсөв” цахимжлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

Монгол Улсын төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор Сангийн яам “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг дөрөв дэх жилдээ гаргаад байна. Энэ удаад Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн мэдээллийг цахим платформ ашиглан, интерактив хэлбэрээр хүргэж буй аж.

“Иргэдийн төсөв”-ийг цахимжуулснаар төсвийн ил тод байдлыг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн талаарх иргэдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн, Монгол Улс Дэлхийн Банкны төсвийн нээлттэй тоон мэдээллийн BOOST санаачилгад нэгдсэн бөгөөд цаашид уг цахим хуудсаар дамжуулан судлаач, оюутнуудыг  төсвийн тоон мэдээллээр хангахаар төлөвлөсөн. Уг шинэчлэлийн ажлыг Европын холбооны буцалтгүй тусламжийн хүрээнд Дэлхийн банкны хэрэгжүүлж  буй Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм байна.

“Иргэдийн төсөв”-ийн мэдээллийг  http://iltod.mof.gov.mn/budget/main хаягаар хандан  авах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top