Б.Жавхлан: Шууд мөнгө хэвлээд тараах гээд байгаа юм биш

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

-Эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрнэ-

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Ковид-19” цар тахлын өнөөгийн байдал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, үр дүн, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлах тухай хэлэлцсэн байна. Энэ удаагийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эрүүл мэнд, эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг хэрхэн богино хугацаанд хүртээмжтэй зорилтдоо хүргэх талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Энэ талаар өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Мөнгө хэвлэх гэж байна гэсэн буруу ойлголт их явж байна. Мөнгөний нийлүүлэлтийг улс төрийн хэллэгт оруулж буруу, зөрүү ойлголт өгөөд байгаа юм. Өмнө нь эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 35-45 орчим хувь байсан. Тэгвэл өнгөрсөн 2020 оны жилийн эцсийн тайлангаар энэ үзүүлэлт 15 хувь хүртлээ буурсан. Цаашид энэ хэвээрээ үргэлжлэх юм бол эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрнэ. Тэгэхээр эдийн засгаа сэргээхийн тулд мөнгөний эргэлтийг сайжруулах, эдийн засагт мөнгийг шахаж оруулах хэрэгтэй байна. Цаашид банкууд дээр гацчихаад байгаа зээл олголтыг нэмэгдүүлэх, 2021 онд батлагдсан төсвийн хөрөнгөөр дамжиж хийгдэх хөрөнгө оруулалтууд, гадны хөрөнгө оруулалтыг нэмэх зэргийг энэ цогц хөтөлбөрт багтаасан. Түүнээс биш шууд мөнгө хэвлээд халамжийн чиглэлээр тараах гээд байгаа юм бол байхгүй” хэмээн хэллээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хамгийн түрүүнд ямар хөрөнгө оруулалт, хөтөлбөрийг хийх вэ гэсэн асуултад Тэрбээр “Одоо хэрэгжээд явж байгаа төсөл хөтөлбөрүүд бий. 2020 оны арванхоёрдугаар сард ипотекийн зээлийн 95 тэрбумын 1200 гэрээ хийгдсэн. Манай улсын хувьд жилдээ 15 мянган орон сууц ашиглалтад ордогоос 12 мянга орчим нь ипотекийн зээлд хамрагдах шаардлагыг хангасан байдаг. Үүнийг бүрэн санхүүжүүлж чадах хэмжээний ипотекийн зээл үргэлжлээд явна” гэсэн юм.

Сангийн сайдын хэлж байгаагаар аж ахуйн нэгжүүдэд гурав хүртэлх хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан энэ сарын 23-наас эхлэн олгож эхлэх аж. Мөн хорио цээр дуусмагц нээх аж ахуйн нэгжүүдээ харилцагчтайгаа шууд харилцдаг, шууд харилцдаггүй гэж хоёр ангилаад дагаж мөрдөх журам стандартын загварууд батлахаар болсон бөгөөд үзвэр, үйлчилгээний танхим нь 25 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж зэргийг  судалж байгаа гэнэ. 

Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

-Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

-Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

-Стратегийн ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

-Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан байна. 

Энэхүү цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэдгийг Ерөнхий сайд онцгойлон анхааруулжээ. Тиймээс төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулсан байна.

Өчигдрийн байдлаар нийслэлийн 411 мянган өрхөөс шинжилгээ авах ажлын явц 40 хувьтай байна.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(66.181.188.108) 2021 оны 02 сарын 15

үнэхээр шудрага зарчимчаар шийдэж жинхэнэ эзэддээ очиж чадвал маш оновчтой дэмжлэгийг төрөөс үзүүлэх гэж байгаа юм байна?! Ямар байгууллага ямар зорилгоор хэдий хэмжээний зээл авав гэдгийг нийтэд ил тод зарлаж буцаан төлөх асуудлыг маш тодорхой байлгах хэрэгтэйшдээ?!

1  |  0
Зочин(66.181.188.108) 2021 оны 02 сарын 15

үнэхээр шудрага зарчимчаар шийдэж жинхэнэ эзэддээ очиж чадвал маш оновчтой дэмжлэгийг төрөөс үзүүлэх гэж байгаа юм байна?! Ямар байгууллага ямар зорилгоор хэдий хэмжээний зээл авав гэдгийг нийтэд ил тод зарлаж буцаан төлөх асуудлыг маш тодорхой байлгах хэрэгтэйшдээ?!

1  |  0
Иргэн(66.181.188.108) 2021 оны 02 сарын 15

үнэхээр шудрага зарчимчаар шийдэж жинхэнэ эзэддээ очиж чадвал маш оновчтой дэмжлэгийг төрөөс үзүүлэх гэж байгаа юм байна?! Ямар байгууллага ямар зорилгоор хэдий хэмжээний зээл авав гэдгийг нийтэд ил тод зарлаж буцаан төлөх асуудлыг маш тодорхой байлгах хэрэгтэйшдээ?!

1  |  0
Зочин (103.212.117.56) 2021 оны 02 сарын 15

За Золжаргал шиг баахан цаасан мөнгө хэвлэж тараав даа. Бас Хүрэлбаатар шиг ”байхгүй”-гээр дүүрч болохгүй шүү. Сайдаа

0  |  0
Монгол(202.179.26.153) 2021 оны 02 сарын 15

Коммунистууд хулгайлснаасаа хэдэн 10 дахин бага мөнгө гаргах гэж байгаагаа цогц арга хэмжээ гэж байгаа юм байна. Тэгвэл тэлний хулгайлсан, хулгайлж байгаа уул уурхайн экспортын орлого яах вэ? Хулгайлсныхаа хэмжээнд эсвэл түүнээс давсан хөрөнгө гаргана шүү коммунистуудаа МАН ынхаан!!!

0  |  0
Enhee(202.21.109.74) 2021 оны 02 сарын 15

Odoo ard tumnee boddog tsag shuu.HUDAL YARIA HUURAMCH AMLALT 6000 DOLLAR HETERLEE.YAMAR HUMUUS ZASAGT BGAAD HACHIN IM YARIAD TSAG ABAAD BGAAG OILGOHGII BN AA

0  |  0
Top