СХД: Сууц өмчлөгчдийн холбоодод халдвар хамгааллын хэрэгслийн дэмжлэг үзүүллээ

2021 оны 02 сарын 24
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай нар дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын тэргүүлэгчдийг хүлээн авч уулзан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
 
Дүүргийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн дагуу засаг даргын орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг сууц өмчлөгчдийн холбоодын ариутгал, халдваргүйтгэл, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. Энэхүү ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн сууц өмчлөгчдийн 90 холбоонд Засаг даргын нөөц хөрөнгөөс ариутгалын кварцан нано шүршигчийн дэмжлэгийг өнөөдөр /2021.02.24/ хүлээлгэн өгөв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай сууц өмчлөгчдийн холбоодын гишүүдийг хүлээн авч уулзах үеэр ”Цаашид иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна. Тиймээс нийтийн зориулалттай орон сууцны гадна талбай, орчны цэвэрлэгээ, ариутгалыг сайжруулах, сууц өмчлөгчдийн холбоодын гэрчилгээг шинэчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадна талбайн тохижилт цэвэрлэгээний асуудлаар хороодын Засаг дарга, цагдаагийн хэсэгтэй хамтран ажиллах,Онцгой байдал, хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран сууц өмчлөгчдийн холбоодын харьяалагдах цахилгааны эрсдэл өндөртэй байруудад гал, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Мөн цаашид ариутгал халдваргүйтгэлийн ажлыг илүү үр дүнтэй зохион байгуулж, хамтран ажиллахыг хүсэж байгаа” талаараа хэллээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.23) 2021 оны 02 сарын 25

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Сууц өмчлөгчдийн холбооны дарга нартай уулзаж ажлыг нь биечлэн шалгаарай. СБД 3-р хорооны Сэлэнгэ СӨХ подволд хүн амьдарч ажиллуулан амьдрагчид нь цагдаагийн шалгалт, халдвар хамгааллын дэглэмээс зугтааж нууцаар байрладгийг шалгаж арга хэмжээ авч өгөөч ээ.

0  |  0
Top