АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп албан тушаалаа өгсний дараа анх удаа олны өмнө үг хэллээ. Тэрбээр Цагаан ордны шинэ тэргүүн Жо Байденыг шүүмжилж, дараагийн сонгуульд оролцохоо үгүйсгээгүй байна.
Орландод болсон CPAC буюу Консерватив улс төрийн үйл ажиллагааны бага хурал дээр үг хэлэхдээ Доналд Трамп бүгд найрамдахчуудтайгаа мөр зэрэгцэн тулалдах болно гээд Ардчилсан нам болон “хуурамч” хэвлэлүүдийг АНУ-ын ирээдүйн төлөө бүгд найрамдахчуудтай түүхэн тэмцэл эхлүүлсэн гэж буруутгажээ.
Доналд Трамп өнөөгийн Ерөнхийлөгч Жозеф Байдены үйл ажиллагааг эрс шүүмжилсэн байна. Тэрбээр Жо Байден ажлын байр, гэр бүл, улсын хил, эрчим хүч, эмэгтэйчүүд, шинжлэх ухааны эсрэг байна гэж буруутгаж Америк нэгт бус хамгийн сүүлд байна гэж шүүмжилжээ.
Тэрбээр Байдены үед АНУ эрчим хүчний их гүрэн гэсэн байр сууриа алдаж, Орос, Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлтээс хамааралтай болсон хэмээн буруутгаж, АНУ Хятадын утсан хүүхэлдэй болсон гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )