АНУ-ын Forbes сэтгүүлийн газраас ОХУ-ын хамгийн баян self-made эмэгтэйчүүдийн чансааг гаргажээ. Энэ нь гэрбүл салалт болон өв залгамжлан авсан хөрөнгө биш өөрийн хүчээр санхүүгийн амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийг багтаадаг чансаа юм.
Эхний байрт Wildberries цахим дэлгүүрийг үндэслэн байгуулагч, солонгос гаралтай Татьяна Бакальчук орлоо. Түүний хөрөнгийг Forbes 10.1 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна. 2019 онд тэр Оны онцлох шинэ тэрбумтны жагсаалтад орж байлаа. Удахгүй түүнийг дэлхийн хамгийн баян 10 эмэгтэйн чансаанд орж ирнэ гэж таамаглаж байна.
Wildberries-ээс өмнөх амьдрал
Татьяна солонгос хүн ч Москвагийн ойролцоо төрж, өссөн. Газопровод тосгонд дунд сургуулиа төгсөөд Москвагийн Нийгэм, хүмүүнлэгийн их сургуульд элсжээ. Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн тэрээр хэсэг хугацаанд хувийн багшаар ажиллаж байв. 2004 онд анхны хүүхдээ төрүүлээд хэдхэн сарын дараа ажилдаа эргэн орж байлаа. Тэр эхлээд Германы Otto, Quelle каталогийн хувцсыг зардаг байж байгаад 2005 онд "Wildberries" компаниа байгуулжээ. Барааны агуулах байгаагүй тул гэртээ хамаг бараагаа хадгалдаг байсан гэдэг.
Хувийн амьдрал, бизнес
Татьяанагийн нөхрийн талаар мэдээлэл хомс. Ямар ч гэсэн радиофизикч мэргэжилтэй. Тэд 17 жил хамт амьдарч, 4 хүүхэдтэй болсон. Бизнест эхнэр нөхөр хоёр ажил үүргээ тодорхой хуваарилан авсан. Татьяна барааны сонголт, олон нийтийн сүлжээ, дотоод ажлыг хийдэг бол Владислав санхүүгийн дүн шинжилгээ, худалдан авалт, борлуулалтыг хариуцдаг. Гэхдээ компанийн хувьцааг бүгдийг нь буюу 100 хувь Татьяна Бакальчук эзэмшдэг. 45 настай.
Амжилт
Бизнесийн анхны хөрөнгө юу байсан бэ гэсэн асуултад Татьяна хөдөлмөр, гэрбүл гэж хариулдаг. Амжилт олсон нууцаа баг, хамт олныг удирдах чадвар, худалдан авагчдын хэрэгцээг мэдрэх увдис гэж хэлсэн байна.
ОХУ-ын Хамгийн баян 5 self-made эмэгтэй
1.Татьяна Бакальчук (интернет-дэлгүүр Wildberries) - 10,1 тэрбум ам.доллар.
2.Ольга Белявцева ("Прогресс" компанийн хувь эзэмшигч) - 550 сая ам.доллар.
3.Татьяна Кузнецова ("Новатэк"-ийн хувьцааны 0,19%) - 475 сая ам.доллар.
4.Наталия Опалева (Алтны GV Gold компанийн хувьцааны 20,4%) - 450 сая ам.доллар.
5.Гузелия Сафина ("ТАИФ" группын хувьцааны 4,5%) - 300 сая ам.доллар.
Сэтгэгдэл ( 2 )
Мэдээний орчуулга гэж хэрэг алга!!! ОРчуулагч гэхээр биш, сэтгүүлч гэхээр биш ийм л хүмүүсийг ажиллууах юм. Нөгөөдөх нь юу ч мэдэхгүй, чадваргүй, мэдрэмжгүй,сэтгүүл зүйн талаар ямар ойлголтгүй байж өөрийгөө мундаг гээд зүүдэндээ итгэчихсэн явж байгаа даа.
Mundag emegtei bna.