Усан хөшиг татаж, гал унтраах зориулалттай хошуу зохион бүтээжээ

2021 оны 03 сарын 02

Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн механик-жолооч, ахлах ахлагч П.Буян-эрдэнэ, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Э.Галдан нар гар хошууны зориулалтыг өөрчлөн, дөл ихтэй галын голомт руу усан хөшиг татах ажиллагааг нэмэгдүүлэн гурван төрлийн ажиллагаатай болголоо.

Алба хаагчид Бүгд Найрамдах Украйн Улсад үйлдвэрлэгдсэн РСК-50У маркийн гал унтраах бодисыг галын голомт руу бөөн болон хагас цацруулах гэсэн хоёр төрлөөр өгөх зориулалттай гар хошууны зориулалтыг өөрчилсөн байна.

Ингэхдээ хошууны торгон үзүүрийн голчийн дотор зайг богиносгож, гадна тойргийн радиусыг 0,5 мм-ээр өргөсгөсөн гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top