ГОВЬ-АЛТАЙ: Алба хаагчид шилдгүүдээ шалгаруулав

2021 оны 03 сарын 03

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын цэргийн тусгай бэлтгэл, нормативийн гүйцэтгэлийг сайжруулах, хамтран ажиллах уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Марш тактик-2021” буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчид химийн 1, 3 дугаар норматив, АКМ болон гар бууны задаргаа, угсаргаа, 30-35 метрт гранат шидэх гэсэн дөрвөн төрлөөр ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээнд нийт долоон баг оролцсноос  тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахмад П.Бямбадорж ахлагчтай баг, дэд байрт Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч М.Алтансүх ахлагчтай баг, гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Батдэлгэр ахлагчтай баг тамирчид тодорлоо гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.190.23) 2021 оны 03 сарын 03

Онцгойгийн алба хаагчид акм буу задлах гранат шидэх ямар хэрэг байна аа, гал унтрааж шатаао өгсөж, өөр юу хийдэг юм түүгээрээ уралдмаар юм. Мэдээж хол ойрын зайн гүйлт заавал байга, хорт утааны хэсэг байж болно, тэгээд жижиг хэмжээний гал унтрааж шатаар дээш авирч, хүн үүрээд уралдсан ч болно шд, хуучнаараа сэтгээд, хуучнаа санаад байх юм аа

0  |  0
Top