Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ

2021 оны 03 сарын 15

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 08-14-ний өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 49 суманд нийт 99 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн  21 нь ус цаг уурын гаралтай, 66 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 3 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 737 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top