Монголын Залуучуудын Холбоо энэ жил тэмдэглэж буй 100 жилийнхээ ойн хүрээнд залуучуудын соёл боловсролын чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд буй.
Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яамтай хамтран ажиллахаар хандаад байгаа.
Үүнд Монголын Залуучуудын Холбооны зүгээс -Соёл судлалыг хөгжүүлэх -Урлаг спорт, төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулан залуучуудаа соён гэгээрүүлэх -Түүх соёлын өвөө хайрлан хамгаалах, өвлүүлэх, сурталчлах -Соёлын экспортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тусгай хөтөлбөрүүд санаачлах хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Энэ талаараа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, дэд Ерөнхийлөгч Ж.Нямаа нар Соёлын сайд Ч.Номинтой уулзаж ярилцлаа.
Соёлын сайд хатагтай Ч.Номин залуучуудаа хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ичиг ичиг гэж энэ