Байден онгоцны шатан дээр хоёр удаа бүдэрч, унажээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Жоржиа муж руу нисэх гэж ерөнхийлөгчийн онгоцны шатаар өгсөж явахдаа хоёр удаа бүдэрч, өвдөглөн унажээ.

Цагаан ордны олон нийттэй харилцах захирал Кейт Бедингфилдийн жиргэснээр, онгоцны шатан дээр бүдэрсэн Ерөнхийлөгч Байденд эмнэлгийн тусламж шаардагдаагүй гэж мэдэгджээ. Ерөнхийлөгчийн бүх зүйл сайн байгаа бөгөөд түүнтэй хамт нисдэг эмч нарын багт тусламж үзүүлэх шаардлага гараагүй. Ерөнхийлөгч зөвхөн хөл алдсан гэж Бедингфилд жиргэжээ.

Ерөнхийлөгчийн онгоцонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Карин Жан Пьер гадаа маш салхитай байсан гээд онгоцны шатаар өгсөж байхдаа өөрөө ч унах шахсан гэж ярьжээ.

Цагаан ордны 78 настай тэргүүн Жоржиа муж руу нисэх гэж ерөнхийлөгчийн онгоцны шатаар өгсөж байхдаа хоёр удаа бүдэрч, сөхрөн унажээ. Гэхдээ тэрбээр түргэн босож, шатаар гараад цэргийнхэнд ёслон онгоцондоо орсон байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.83.228) 2025 оны 03 сарын 13

TCAHILGAAN SHAT HEREGTEI BOLJDEE.

1  |  0
(66.181.166.134) 2025 оны 03 сарын 13

78 нас гэдэг тоглоом биш

1  |  0
Монгол(202.179.27.171) 2025 оны 03 сарын 13

Гутлынх нь уланд резин наах хэрэгтэй.

1  |  0
мо(66.181.161.76) 2025 оны 03 сарын 13

болио гээд байгаа юм бишүү

1  |  0
в(66.181.178.143) 2025 оны 03 сарын 13

зөнөг

1  |  0
(103.57.94.185) 2025 оны 03 сарын 13

eruul enhiig husey

1  |  0
зочин(66.181.161.76) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий дөө, эрийг нас дарна аа гэж... Больчихмоор юм.

1  |  0
Top