МЭДЭГДЭЛ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий зарим гишүүн хэн нэгэн эрх мэдэлтэнд барьцаалагдаж эв нэгдлийг хангах нэрийн дор Ардчилсан намын дотоодод үүсээд байгаа зөрчлийг улам хурцатгаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй хүмүүсийн зохион байгуулж буй намын даргыг сонгох сонгууль гэх хуульд нийцэхгүй, АН-ын дүрмийн бус үйл ажиллагааг дэвэргэж, нэгийгээ нэр дэвшүүлэн хууль дээдлэх ёс, төрийн хүний ёс зүйг уландаа гишгэж буй тэдний үйлдлүүдийг Ардчилсан намын олон мянган гишүүн эсэргүүцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан Ардчилсан намын даргын сунгааг зохион байгуулахаас татгалзаж, дүрмийн бусаар аравдугаар Их Хурлыг зарлаж хуралдуулсан нь өнөөдөр үүсээд байгаа Ардчилсан намын зөрчил гэх маргаан руу түлхсэн билээ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрмийнхээ Ардчилсан намын даргын сунгааг цахимаар явуулах тухай Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг баталгаажуулсан. Энэхүү тогтоолын дагуу АН-ын даргын цахим сунгааг 2021 дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар болсон билээ.
Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд АН-ын дарга С.Эрдэнэтэй хийсэн хоёр удаагийн уулзалтын үеэр тавьсан хүсэлтийг хүндэтгэн үзэж, эв нэгдлээ бодож, түрүүлж алхам хийн Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн хугацааг наашлуулж, 2021 оны гуравдугаар сарын 28-нд зохион байгуулахаар болсон билээ. Цахим сонгуулийн үйл ажиллагаа нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд явагдаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
Харамсалтай нь Ардчилсан намын мянга мянган гишүүдийг хагалан бутаргах дүрмийн бус үйл ажиллагаа дэвэргэж, зөрчлийг улам хурцатгах ажилд УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий зарим гишүүн идэвхийлэн оролцож байна.
Хувь хүний өчүүхэн эрх ашиг сонирхлоо урдаа тавьж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг үл огоорч, АН-ын дотоод зөрчлийг дэвэргэж буй эрхэм гишүүдийн дүрмийн бус үйлдэлд АН-ын дүрмийн дагуу хариуцлага тооцохыг сануулж байна.
Иймд АН-ын дүрмийн дагуу зохион байгуулж буй цахим сонгуулийн зохион байгуулалтын ажилд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх оролдлогоо даруй зогсоож, хууль тогтоох дээд байгууллагын төлөөллийн үүргээ ухамсарлаж, итгэл хүлээлгэж төрд сонгосон ард иргэдийн төлөө ажиллаж, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэхэд анхаарахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдэд анхааруулж байна.
АРДЧИЛСАН НАМ
Сэтгэгдэл ( 7 )
Нөхдөө АН-ынхан гэж хошин шогийн шинэ хамтлаг гарчээ Одоо Х туц энэ тэр хол хоцорлоо. Жинхэнээсээ хөх,ягаан,шар гээд бүх төрлийн инээд хүргэж элэг авч байгаа эд нар чинь удахгүй бүгд гавъяат жүжигчид болоод гарч ирэх нь ээ. Хулгайчдын алуурчдын дүрийг гайхалтай үнэмшилтэй бүтээж байна.Эбээ ч,Женко ч бүгд их үнэмшилтэйхарагдах юм.Эсвэл тэд өөрсдөө оролцоод байна уу.Нэр хоч:Эрдэнээ-бах,Эбээ-тахалтай тарвага,Баттулга -жонхуу,Ламбаа-өмхий хуушуур,Баярцогт-хорт могойн зулзага,Сайхан билэг-тэнэг кенгуру гэх мэтээр бүгд псевдонимтой ажээ.Аглуу,маглуу хол очиж атаарх жинхэнэ мэргэжлийн хүмүүс гэнэт га

АХН буюу Ардчилсан Хулгайчуудын Нам болго.
Нэг тал нь нэрээ солиод АХН буюу ардчилсан хулгайчуудын нам гэчээч дэ. Тэгээд л даргын асуудал шийдэгдлээшд ккк.
Өөр өөрсдийн үзэл бодлоороо хоёр нам бочихвол маргаан гарахгүй амар биз дээ
Цогтгэрэл,бидон Ганбаа нарыг намаас хөө. Эргүүлэн тат Прокурорт өг задарсан хулгайчууд даврах болоогүй Туваан аль хэдийн АН-аас хөөгдчихсөн шүүдээ Одоо юу хийгээд энд тэнд хэрэг тариад явнаа Цагаандарь тодорхой анхааруулсан эрүү үүсгэх болно гэсэн билээ.