ОБЕГ: Төслийн хүрэээнд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

2021 оны 03 сарын 25

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын  Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны  санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2020-2022 онд хэрэгжүүлж байна.

  Төслийн хүрээнд Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвд 5 нэр төрлийн 12 ширхэг 7.8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь Хэрлэн сумын 1,2,3,4,6,8,9,10 дугаар баг болон Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хэрэгжиж байна гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top