АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Campaign Nucleus” гэх шинэ нийгмийн сүлжээнд нэгдсэн тухай “Fox News” суваг мэдээлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Вашингтонд болсон эмх замбараагүй байдлын талаарх мэдэгдлүүдээсээ болж Twitch, Twitter, Facebook, Youtube, Instagram зэрэг олон нийтийн сүлжээнд эккаунтаа янз бүрийн хугацаагаар хаалгаад буй Трамп дэмжигчидтэйгээ харилцах зорилгоор шинэ эх сурвалж эрэлхийлж байсан билээ.
Энэхүү “Campaign Nucleus” шинэ сүлжээг 2016 оны гуравдугаар сард Трампын сонгуулийн штабын зөвлөх асан Брэд Парскейл байгуулжээ. “Campaign Nucleus” сүлжээгээр дамжуулан цахим захидал, мэдэгдэл зэргийн илгээх боломжтойгоос гадна АНУ-ын шуудангийн албаар дамжуулан захидал илгээх боломжтой гэнэ. Түүнчлэн хэрэглэгчид эрх баригчдын төлөөлөгчидтэй холбогдож, чатад оролцох боломжтой.
Үүнээс гадна Доналд Трамп хоёр, гурван сарын дараа өөрийн нийгмийн сүлжээг байгуулснаа зарлахаар зэхэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Huurhun