ОБЕГ: Цахим сургалтад 73 алба хаагч хамрагдлаа

2021 оны 04 сарын 02

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын ангиллын сургалт, сурталчийлгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн “УСМС-21” сургалтыг  энэ сарын 01-02-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.

   Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх хэлтэс, тасгийн дарга, ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдийн 72 алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм.

  Энэ үеэр мэргэжилтнүүдийг илтгэх ур чадвар, онолын мэдлэг, конспект боловсруулах чадвар, мэдээ бэлтгэх чадвар зэрэг таван үзүүлэлтээр мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоож, алба хаагчдад цааашид анхаарах зарим үүрэг чиглэлийг Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top