ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлын 2021-2025 онд Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Цахим хүрээлэн (e-Institute) болох бодлого, зорилтын хүрээнд тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын 53 жилийн түүхэн хугацаанд бүрдүүлсэн судалгаа, бүтээлийн баялаг өв сангаас онцлох хэсгийг сонгон авч цахим болгосноор гадаад, дотоодын судлаачид, багш, оюутнууд, сонирхсон хэн бүхэн цагийн нөхцөл байдал, орон зай, цаг хугацааны хязгаарлалгүйгээр нэвтэрч хүссэн, мэдлэг, мэдээллээ цаг алдалгүй авах бүрэн боломжийг нээхээр зорин ажиллаж байна.
Тус хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээлийг нээлттэй, хүрээмжтэй, ил тод болгох энэхүү “Цахим хүрээлэн” зорилтыг ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан дэмжин ажиллахаар шийдвэрлэж, 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Сэтгэгдэл ( 0 )