Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 6 суманд нийт 7 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 1.5 /га/, хээрийн 20.410 /га/ нийт 20.412 /га/ талбай өртсөн байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сард Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгууд ой, хээрийн гал түймэр гарах дунд зэрэг, Дорнод аймгийн төв болон хойд хэсэг, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр ой, хээрийн гал түймэр гарах бага зэргийн аюултай байна.
Нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй байгаа тул ой, хээрт ил гал түлэхгүй байх, тамхи, чүдэнзний гал, дууссан гал асаагуурыг /зажигалки/ ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )