Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Дэмбэрэлийн Нямцэрэн энэ сарын 5-нд ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт ажлын айлчлал хийлээ.
Түүнийг тус хязгаарын Амбан захирагч Александр Осипов хүлээн авч, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Д.Нямцэрэн хамгийн ирээдүйтэй хамтын ажиллагааны салбар бол боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэдгийг онцлоод “Одоогийн байдлаар Өвөр Байгалийн хязгаарт 60 монгол оюутан солилцооны журмаар суралцаж байна. Монгол оюутны тоог нэмэх хэрэгтэй байна” гэж хэлсэн бол Александр Осипов “Бүх нийтийн дархлаажуулалтын ачаар бидний харилцаа дахин сэргэж байна. Манай талаас Монголд махны чиглэлийн үхэр, хонь болон үр тариа, гурил нийлүүлэх талаар хэлэлцээр хийх хүсэлтэй байна” гэж ярьлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Haha