ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ЦАХИМ өдөрлөг болно

2021 оны 04 сарын 19

Монгол улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы ЦАХИМ өдөрлөгийг өнөөдөр /2021.04.19/ зохион байгуулж байна.

Цахим өдөрлөг өнөөдөр 09 цагаас үдшийн 22 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ  үеэр эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны онцлох үр дүн, бүтээлийг олон нийтэд  танилцуулах юм. Тодруулбал, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээлэл, мэдлэгийн порталын мэдээлэл, -E-LAB –ийн мэдээлэл, олон улсад хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл (Impact Factor Journal Paper),монгол хэл дээр хэвлэгдсэн өгүүлэл (МОГЗА сэтгүүл) гэх мэт олон төрлийн мэдээлэлтэй www.open.igg.ac.mn хаягаар орж танилцана уу.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” арга хэмжээг зохион байгуулж байна.  Академич Д.Доржготов “Орчин цагийн шинжлэх ухааны хөгжилд дэлхий судлалын эрдэмтдийн оруулсан хувь нэмэр” сэдвээр Доктор(PhD) А.Хауленбек “Монгол орны байгалын нөөцийн судалгааны томоохон үр дүн” сэдвээр, Доктор Д.Баттогтох “Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн судалгааны чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавина. Эдгээр илтгэлийг сонирхох бол та бүхэн bolormaats@mas.ac.mn хаягаар бүртгүүлэн, вэбинард хамрагдана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top