“МОНГОЛЧУУДЫН ӨВ СОЁЛ" эрдэм шинжилгээний хуралд урьж байна

2021 оны 04 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “МОНГОЛЧУУДЫН ӨВ СОЁЛ: ГАР БИЧМЭЛ БА АРХИВЫН БАРИМТЫН ЦУГЛУУЛГА” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний V хурал өнөөдөр /2021.04.19/ 15:00 цагаас цахимаар эхэллээ.

 

Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол улсын шинжлэх ухааны академи, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбооноос хамтран зохион байгуулж буй тус хурал нь 9-21-ний өдрүүдэд үргэлжилнэ.  

Энэ удаагийн Тавдугаар чуулган нь Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, мөн Монгол Улсын Шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойг угтан байгаагаараа онцлог юм. Хоёр орны эрдэм шинжилгээний байгууллагууд  шинжлэх ухааны хэлхээ холбоо, монголын  ард түмний түүх, соёл, хэл, уран зохиолыг судлах, тэр чиглэлийн хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг түгээх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж иржээ.

Энэ удаагийн хуралд олон орны тэргүүлэх мэргэжилтнүүд, залуу эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлж шинэ мэдлэг мэдээлэл түгээх юм байна.  

Цахим хуралд дараах холбоосоор холбогдох боломжтой.

Чуулганы дугаар: 812 3287 1212,

Нэвтрэх код: 280439.

https://meet.google.com/ivt-avcj-xhi,

 https://tel.meet/ivt-avcj-xhi?pin=6014777662637

 https://meet.google.com/ivt-avcj-xhi

https://us02web.zoom.us/j/81232871212?pwd=T0FmNXFxR0JEbE5TMVYxcUlGei95QT09

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top