“Их 7” бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нар Лондон хотод хоёр өдрийн уулзалтын дүнгээр мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд талууд ОХУ-тай харилцаагаа тогтворжуулах сонирхолтой буйгаа нотолж, Крым болон Украины хил дээрх хурцадмал байдлыг намжаах чиглэлээр арга хэмжээ авахыг Москвад уриалсан байна.
“Их 7” бүлгийн орнууд ОХУ-тай тогтвортой, таамаглахуйц харилцааг урагшлуулах сонирхолтой буйгаа нотолж байна. Гэсэн хэдий ч талууд цахим орчин, мэдээллийн салбар зэрэг олон улсын тогтолцоонд заналхийлж буй ОХУ-ын үйлдлийг тогтоон барих талаар хамтын хүчин чармайлтыг үргэлжлүүлнэ. Бүс нутгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, зэвсэглэлээс ангижрах, үл дэлгэрүүлэх хянах, эдийн засгийн хөгжил болон Хойд туйлын байгаль орчныг хамгаалах зэрэг дэлхий хэмжээний сорилтыг шийдвэрлэхэд ОХУ-тай хамтран ажиллах болно” гэж хамтарсан мэдэгдэлд онцолжээ.
ОХУ дахь хүний эрхийн байдал муудаж, сөрөг хүчин, хүний эрхийг хамгаалагч, хараат бус иргэний нийгэм, чөлөөт хэвлэлд дарамт үзүүлж буйд сэтгэл зовниж буйгаа талууд мөн илэрхийлсэн байна.
Түүнчлэн, Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ үргэлжлэх эсэх нь тус улс Минскийн хэлэлцээрээр ногдсон үүргээ бүрэн хэрэгжүүлэх, Крымийг Украинд эргүүлэн өгөхөөс шалтгаална гэж мэдэгдэлд онцолсон байна.
Сэтгэгдэл ( 4 )
Putini Oros,Putinees salsan tsagt hugjul devshild hureh bhduu...odoo Putinii Oros alan hydagch ,bulaan ezlegch,huchirhiilegch avilagch er r 9 shid n burdsen Putinii Oros blsn!!!
Oroslyy dalijaganj baij.Ene olon jil zagasanaas avkhyylaad ediin zasagiin khynd baidald orjikhood.Yankuudiin ygeer evropchuud tenegtej baij SPUTNEK vakzengyi bolson bas GAZgyi bolj yidveryyd ni khaagdakh gej baij.Putin GAZAA atomiin bumbugdugch usan ongoltsnuudaa .Ukiraanaas butsaaj avakh gej baigaa.Ukirenuud mash khyn myytai urvagch novoshnuud.Pashizt Germand shuud buuj ugj tednii tald uursudiiguu khyadaj baisan adgiin novoshnuud.
Крым бол урд нь оросын нэг хэсэг байсан шүү дээ. Одоо буцаана гэж байхгүй
Estoi Mai salaavch av.Baruunii nohoinuud Al yugaa tenget tahiad ch Augaa Orosoos Krimiig avch chadahgui .Krimiin suugchid Ukraind negdehgui Orosod negdene geed naihad chini baruunii omhii gomonuud yaasan duurchihsen omhii yartai Alnii sheesnuud ve