СХД-т өрх бүр хашаандаа мод тарья арга хэмжээ болно

2021 оны 05 сарын 07

Нийслэлчүүд бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил бүх нийтийн мод тарих арга хэмжээний хүрээнд “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар Нийслэлийн 6 дүүргийн 5000 орчим айл өрхийг хамруулан зохион байгуулахаар болжээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд 35-н хороо энэхүү арга хэмжээнд нэгдэн оролцоно.  Арга хэмжээний нээлт хороодыг 2 хэсэгт хуваан тавдугаар сарын 15, 16-ны өдөр зохион байгуулагдана.

Хороо тус бүрт тарьц, суулгац 250 ширхэг нийт 35 хороонд 8750 суулгацыг өгөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top