Аврах ажиллагааны бэхэлгээний багаж шинээр хийлээ

2021 оны 05 сарын 12

НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Д.Энхбаяраа даргатай 6 дугаар бүлгийн алба хаагчид өндөр барилга, байгууламжаас аврах ажиллагаа явуулах зориулалтын хаалганы хамгаалалтын бэхэлгээний багажийг шинээр санаачлан хийлээ.

Мөн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх материаллаг баазыг бүрдүүлэх ажлын хүрээнд давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэх дасгал сургууль хийх зориулалтын дугуйн саадыг хийж бэлэн болгон  үйл ажиллагаандаа ашиглаж байна гэж НОБГ-ын Аврах анги-105-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top