СХД: "Өнөр" хорооллын гудамж дагуух замыг 23 хүртэл хаалаа

2021 оны 05 сарын 12

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, 32-ийн гүүрнээс баруун урагш 34-ийн гүүр хүртлэх авто зам дагуу  "Хасу мегавит" ХХК-аас дулааны шугамын барилга угсралтын ажил, Нийслэл, дүүргийн газрын албатай хамтран газар чөлөөлөлтийн ажлыг тус, тус зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажилтай холбогдуулан дээрх замыг тавдугаар сарын 12-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл  түр хугацаагаар хаасан тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: СХД дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Схд иргэн(103.10.23.173) 2021 оны 05 сарын 12

Алтаншагай гэдэг шинэ дарга дүүрэгтээ олигтойхон юм хтйгээсэй хамгийн хөгжлөөр хоцрогдсон дүүрэг шүү

2  |  0
Top