СХД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхааруулах төхөөрөмж суурилуулна

2021 оны 05 сарын 13
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар тусгай хэрэгцээт иргэдийг явган хүний гарцаар аюулгүй зорчих нөхцөлийг хангах дуут анхааруулгын төхөөрөмжийг байршуулахаар болсон.
 
Энэхүү төхөөрөмжийг байршуулах явган хүний гарцуудыг дүүргийн Засаг дарга, дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтэс, “Эвт гурван тулгуур” НҮТББ болон дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд хамтран сонгож, газар дээр нь ажиллалаа.
 
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулгын дуут төхөөрөмжийг дүүргийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн байршилд найман гэрлэн дохион дээр нэмэлтээр байрлуулахаар боллоо. Тус дөрвөн байршилд суурилуулснаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, хотын соёлыг түгээх боломж бүрдэж байна.
 
АНХААРУУЛГЫН ДУУТ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ БАЙРШИЛ
 
-Хархорин автобусны буудлын зохицуулдаг явган хүний гарц
-Лабораторийн автобусны буудлын явган хүний гарц
-Жанцангийн уулзварын явган хүний гарц
-Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хойд талын автобусны буудлын явган хүний гарц

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top