Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсан түүхэн өдөр өнөөдөр /2021.05.16/ тохиож байна.
Одоогоос 60 жилийн өмнөх энэ өдөр буюу 1961 оны 5 дугаар сарын 16-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийны зарлигаар Шинжлэх Ухааны Академийг байгуулж байжээ.
Уг зарлигт БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу гуай, орлогч дарга Балжинням, гишүүн Ж. Бямбадорж, Ш. Дамдинсүрэн, С. Удвал, Д. Ядамсүрэн нар гарын үсэг зурсан байна.
Шинжлэх ухааны салбарын нийт эрдэмтэн, судлаачиддаа Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж эрдэм судлалын ажилд нь амжилтыг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
Сэтгэгдэл ( 2 )
ГАВЬЯАТАНГУУД НЬ Э БАЙГУУЛСАН БОЛОВЧ ДААНЧ ОДООГИЙН ХҮМҮҮС НЬ БОДИЙГ НЬ ХӨТЛӨГЖДЭЭ.
ШУА маань талийгаач болоод хэдэн жил боллоо. Одоо бүрэн сөнөсөн дөө! Одоо хойт мөрийн ном, маань, мэгзмийг нь Ганданд уншуулаад албан ёсоор оршуулбал таарна.