СХД: Газар чөлөөлөлт дуусч, бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулж байна

2021 оны 05 сарын 18

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хорооллын гудамж дагуу зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажил бүрэн дууслаа. Чөлөөлсөн талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна.

Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өчигдөр /2021.05.17/ дбүтээн байгуулалт өрнөх талбайд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Зураг төслийн хүрээлэнгийн судалгааны институтын  ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүстэй ажиллалаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мэргэжилтнүүдэд газар чөлөөлсөн талбайг ногоон байгууламж бүхий явган хүний зам, гүйлтийн талбай болгон тохижуулах төлөвлөгөө гаргасан байгаа талаар танилцуулан тэдний санал, бодлыг сонсов. Мөн  Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн гаргасан зураг төслийн схем зургийг харгалзан, талбайн бодит зай талбайд харьцуулалт хийлээ.

Тус талбайд зөвшөөрөлгүй олон жил болсон 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаснаар нийтийн эдэлбэрийн 0.9 га газрыг чөлөөлсөн. Одоогийн байдлаар зөвхөн Москва хорооллын зүүн талын далан дагуу байрласан зөвшөөрөлгүй гарааш, контейруудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Энэхүү газар чөлөөлөлт цааш үргэжлэн Өнөр бүсийн нэгдүгээр хорооллын зам дагуух “Саппоро” хүртэлх байрлуулсан зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг буулгаж 2.8 kм хүртэлх зам, талбайг чөлөөлөх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СХД-н иргэн(202.21.119.218) 2021 оны 05 сарын 19

Яг тэр хавиар гудамжны хүмүүс их байдаг. 32-р байран дээр байнга өдөр болгон согтуу гудамжны хүмүүс байж байдаг. Одоо тэгээд тэр хүмүүст архидаад суух таатай газар л байгуулж байнада.

0  |  0
Схдн иргэн(103.10.23.158) 2021 оны 05 сарын 18

Одол зураг төсөл ярихаар чинь төлөвлөөгүй ажил юмуу чанаргүй насгүй юм хийхнээ

0  |  0
Top