Киргиз улс Centerra Inc-ын эсрэг шилдэг өмгөөлөгчдийг хөлсөллөө

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Төв Азийн Киргиз улсын Засгийн газраас алтны Кумтор ордын эзэмших хувь, ашиг орлогын талаар Канадын Centerra Inc компанитай олон улсын шүүхэд заргалдаж байгаа билээ.
 

Киргиз улс энэхүү баян орд газраа хамтран ашиглах гэрээг 1992 онд Канадын Камеко корпорацтай (2004 оноос Центерра Голд Инк болсон) байгуулж байв. Түүнээс хойш Киргизийн эзэмших хувь энэ жилүүдэд 67 хувиас өнөөдрийн байдлаар 26 хувь болон буураад байгаа. Ил уурхайг 1997 онд ашиглалтад оруулж, олборлолт эхэлсэн. Нийт 374 тонн алт олборлосноос Канадын компани 11.5 тэрбум ам,долларын ашиг болсон бол Киргиз улс ердөө 1.5 тэрбум ам.доллар өөрийн орд газраас олоод байгаа юм. Мөн олборлолтын явц байгаль орчинд экологийн хор хөнөөл учруулж байгааг Киргиз улс эсэргүүцэн, шүүхэд хандаад байгаа.

Олон улсын шүүхэд байнга “тулалдаж” явсан туршлагатай тус компанийн эсрэг Киргиз улс Arnold&Porter (АНУ), Goodmans (Канад) компанийн шилдэг хуульчдыг хөлсөлсөн байна.

Киргиз улс Канадын компанид Киргизийн байгал хамгаалах хуулийг зөрчсөн гэж 4 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top