Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа сүүлийн шатны гал унтраах, эрэн хайх, аврах зориулалтын 15 автомашины жолооч нарын сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Автомашины ашиглалт, угсралт, үйлчилгээний чиглэлээр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын автын инженер, миханикч, жолооч нарыг сургалтад хамруулсан юм.
Эдгээр автомашинууд нь гал унтраах зориулалтын автомеханик шат, хээрийн эмнэлэг, штабын болон удирдлагын автомашин болоод алба хаагчдыг ой, хээрийн болон аврах ажиллагаанд тээвэрлэн хүргэх зориулалттай юм.
Төслийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэхээс 56 автомашин техникийг өнгөрсөн долдугаар сард хүлээн авч, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )