“1921 оны Ардын хувьсгал:100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

2021 оны 05 сарын 25

Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож байгаатай холбогдуулан “Ардын хувьсгал-100” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Тус олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр /2021.05.25/ хуралдаж “1921 оны Ардын хувьсгал:100 жил” хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

БШУ-ны сайдын тушаалаар байгуулагдсан дээрх ажлын хэсгийн ахлагчаар ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл ажиллах бөгөөд тус хурлыг БШУЯ, Соёлын яам, ШУА, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол судлалын холбоо, Их дээд сургуулиудын консерциум хамтран зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top