Өдөрт 900-1000 хүн халдварт өртлөө гэхэд тэдний 30 хувь нь хүүхдүүд байгаа аж. Мөн вакцинд хамрагдаагүй, давтан тунгаа авч чадаагүй, дархлаа тогтож амжаагүй байгаа иргэд байгааг УОК-оос мэдээллээ.
18-34 насныхан вакцинд хамрагдалт муу байгаа нь вакцин хийлгэхгүй гэсэн хүмүүс, мөн жирэмсэн, суурь өвчинтэй хүмүүс байгаатай холбоотой аж. Жирэмсэн болон болон суурь өвчинтэй хүмүүст вакциныг төлөвлөгөөтэйгөөр хийж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Улсын хэмжээнд 80 орчим мянган жирэмсэн эмэгтэй байгаа аж. Жирэмсэн хүмүүс ихэвчлэн 18-34 насныхан байгаа нь энэ насныхны вакцинд хамрагдалт бага гарахад нөлөөлжээ.
Зорилтот бүлгийн хүн амын 95 хувь нь вакцинд хамрагдвал хангалттай тоо гэж үзэх юм. Хөл хорионы дараа хөл хөдөлгөөн 90-95 хувь нэмэгдэж, иргэд энгийн амьдрал руу шилжин орж байгаатай холбоотойгоор халдвар нэмэгдэх тохиолдол дэлхийн бүх улсад ажиглагджээ.
Сонгуулийн хувьд төрийн үйл ажиллагааг завсарлуулахгүйн тулд хуулийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сонгуулийн сурталчилгаа явуулах аж.
Манай улсад өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 30 орчим хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. Нийт 13197 хүүхэд халдвар авснаас 5-9, 10-14 насныхан дунд өвчлөл өндөр гарчээ. Насанд хүрэгсдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
НЭГЭНТ ӨНГӨРСӨН. ХОЙШЛУУЛААД Ч ЯАХАВ ДЭЭ. СОНГУУЛИЙН ДАРАА Л УЧРАА ОЛОХ БИЗ. ХӨЛ ХОРИОГОО ТОГТООНО ГЭЭД БАЙГАА БИЗДЭЭ. ТОГТООГООД Ч ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ. АХА ХЭМЭЭХ НЭВТРҮҮЛЭГТ ХҮМҮҮС ЯМАР Ч МАСКГҮЙ АР АРААСАА ГЭДСЭЭРЭЭ БАРАГ ТЭВРЭЛДЭЭД Л ГАРЧ БАЙХ ЮМ. СОНГУУЛЬДАА Ч БИШ БАЙХ. ӨВДӨХ ХҮН НЬ ӨВДӨӨД ТЭАГЖ БАЙТАЛ ДУУСАХ БИЗ. АМЬ ГАРАХАА Л ХУВЬДАА БОДОЦГООХГҮЙ БОЛ ТӨРИЙН НЭГДМЭЛ ҮЙ АЖИЛЛАГГА АЛГА. ШАГНАЛ НАЙр, ШНАЙР ШАГНАЛ ГЭЭД Л ӨДРҮҮД ХӨВӨРЧ БАЙНА ШҮҮДЭЭ.
Сонгуулиа хойшлуул
Delxiin byx uls ch gex shig xuuramch medeelel taraaxaa bolij yz !Evropiin uls ornuudad vaktsinjuulalt erchimtei yavj exelsneer xaldvariin too ogtsom buurch zarim erchimt emchilgeenii tasguud byr xoosorch exelj baina !!!