ЭМЯ-наас ковидын халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "25-44 насныхны дунд хамгийн их тохиолдол бүртгэгдэж байна. Хүн амын хамгийн идэвхтэй бүлэг болох энэ насныхан болон хүүхдүүд өвчлөлийн дийлэнх хувийг эзэлж байгаа. Хүүхдүүд өвчлөх нь сүүлийн үед нэмэгдсэн. Вакцинд хамрагдаагүй хүн ам халдварт илүү өртөж эхлээд байна. Хүүхдүүд шинж тэмдэггүй өвчилдөг учраас халдвар авсан нь мэдэгдэлгүйгээр эцэг, эхдээ халдаах зэргээр өвчлөл нэмэгдэж байна" гэлээ.
Вакциныхаа хоёр тунд хамрагдаад 14-21 хоног болсон иргэнийг дархлаажсан иргэн гэнэ. Вакцины нэгдүгээр тунгийн дараа 20 хувь нь халдвар авчээ. Энэ нь дархлаа тогтож амжаагүй байхдаа өвчилсөн бол вакциндаа бүрэн хамрагдаад 14-өөс дээш хоноод халдвар авсан хүмүүсийн 0.1 хувь нь л халдвар авчээ. Эндээс харахад хоёр тундаа хамрагдсан иргэд сайн дархлаажсан байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сэхүүн шаарнууд минь, вакциныг элдвээр гож шилэгсэд минь вакцинаа хурдан хийлгээд Монголыг маань амар тайван болгоод өгөөч. Вакциныхаа 2 дахь тунг хийлгэсэн хүмүүс олон юм хуцалдалгүй 14 хоногоо гүйцээд ийш тийшээ доншуучлах хэрэгтэй байна. Монголчууд гэж яг мал шигээ сэтгэхүй нь тэнэгэрчихсэн хүмүүс байх юм. Энэ хүнэнцэрүүдийг яаедаа байз.
Илүү гэдэг нь , вакцин хийлгэсэн хүнээс арай илүү гэхээр вакцин хийлгэсэн хүмүүс их л халдвар авч байгаа юм бна даа
hujaa vaktsin ogt nemer algaa. igej 70 hubitai darhlaajuulaad bhad vr dvn algaaa. odor bvr 1000 hvn garaad bnaa.