КОВИД-19: Малайз улсад нас баралт ес дахин өсөх төлөвтэй байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Малайз улсад нэг хоногт бүртгэгдэж буй коронавирусээс үүдэлтэй нас баралтын тоо ирэх наймдугаар сарын сүүлч гэхэд хоёр дахин өсөж, нийт нас баралт ес дахин нэмэгдэх төлөвтэй байна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, профессор Адиба Камарулзамана тооцоолжээ.

Судалгаанаас үзвэл Малайз дахь коронавирусний халдварын тархалт өнөөгийн хурдцаар үргэлжилбэл хоногт бүртгэгдэх нас баралтын тоо 200-д хүрч, есдүгээр сар гэхэд нийт 28 мянгад хүрч болзошгүй гэж шинжээч сэрэмжлүүлж байна.

Малайзын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, өнгөрсөн 24 цагийн дотор 126 хүн коронавирусний халдварын улмаас эндсэн нь тус улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм. Коронавирус нь зүрх судасны өвчний дараа нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байна гэж Адиба онцолжээ.

Хэдхэн хоногийн өмнө Малайзын Эрүүл мэндийн яамны газрын ерөнхий захирал Хишам Абдула эрчим эмчилгээний тасгуудын ор хүрэлцэхгүй байгаа тул зөвхөн эдгэрэх найдвартай өвчтөнүүдийг эхний ээлжид хэвтүүлэх болсон тухай мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top