Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.05, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт 10700 мянга гаруй шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1393 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 63978 болж байна. Мөн хугацаанд халдвар гарснаас хойш хамгийн олон буюу 6 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Орон нутагт хамгийн олон буюу 109 тохиолдол Төв аймагт бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 783 хүн эдгэрлээ. Ингээд улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 53595 болж байна.
Өнөөдрийн байдлаар 5315 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн 56.3 хувь буюу 2995 хүн хөнгөн, 31.9 хувь буюу 1694 хүндэвтэр, 9.5 хувь буюу 504 хүн хүнд, 2.3 хувь буюу 122 хүн маш хүнд байна.
Дархлаажуулалтад 49 мянга гаруй хүн хамрагдсан байна. Улаанбаатарт 95546 хүн нэгдүгээр тунгаа, 790543 хүн хоёрдугаар тунгаа хийлгээд байна. Орон нутагт 913 653 хүн нэгдүгээр тун, 698309 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Улсын хэмжээнд 1869199 хүн нэгдүгээр тун, 1488852 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
сонгуулиа хойшлуулж ард иргэдээ боддог ч болоосой
Өчигдөр 13 хүн нас барсан