Л.Энхсайхан: Өвчилсөн таван хүн тутмын нэг нь ХҮҮХЭД байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар болон вакцинжуулалтын явцын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Вакциндаа хамрагдаагүй болон архаг суурь өвчинтэй хүмүүс халдварт илүү өртөж байна. Олон хүн цуглуулсан арга хэмжээг аль болох хойшлуулах хэрэгтэй байна. Олон хүн цугларсан газраар яваад халдвар авах тохиолдол их байгаа. Хүүхдийн өвчлөл сүүлийн 14 хоногт нэмэгдсэн. Өвчилсөн таван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа. Эрсдэл их байна, архаг суурь өвчинтэй хүүхдүүд өвчилвөл нас барах эрсдэлтэй. Хүүхдийн өвчлөлийн эзлэх хувь нэмэгдэж байгаа учир эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналт сайн тавьж, амны хаалт зүүлгэж, ямар нэгэн тэмдэглэлт ой, баярыг хойшлуулах хэрэгтэй" гэлээ.

Монгол Улсад хүүхдүүд хүн амын 1.1 сая буюу олонхыг эзэлдэг. Мөн хүүхдүүддээ товлолын вакциныг нь хийлгэснээр дархлааны эсийг нь дэмжинэ гэдгийг Л.Энхсайхан дархлаа судлаач хүнийхээ хувьд онцлон хэллээ.

Том хүмүүст ковидын вакцины анхны тунтай харьцуулахад хоёр дахь тунгийн дараа хамгаалах эсийн тоо илүү нэмэгддэг аж. Иймээс хоёр дахь тунгаа заавал хийлгэх хэрэгтэй юм.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны хамгаалах урвал тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 14-өөс дээш хоногт үүсэх, 30 хоногийн дараа үүсэх, түүнээс дээш хугацааны дараа үүсэх тохиолдол ч байдаг аж.

Вакцинжуулалтын үр нөлөөгөөр энэ сарын 15-наас халдвар буурах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.23.64) 2021 оны 06 сарын 08

ЭМЯ-на мэдээлэлд нэг л итгэлгуй боллоо. Тархи угаахал л чиглэгдээд байх шиг. Хуухдэд вакцина шахах бэлтгэлдээ орж байна даа. УБ хотод 65 аас дээш насныхан 100 хувь вакцинд хамрагдсан гэж мэдээлсэн гэтэл Спутник V хийлгээгуй 400000 ахмад байх жишээний...

0  |  0
Z(202.9.47.22) 2021 оны 06 сарын 07

Энэ хятад авгай шалгагдах ёстой шүү

0  |  0
Top